Хэнтий аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд тус шүүхээс Монгол Улсын Дээд Шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хэнтий аймгийн Боловсролын газартай хамтран Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулиудын 11, 12 дугаар ангийн 600 гаруй хүүхдүүдэд “Хүний үндсэн эрх ба хүүхдийн эрх”, “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Н.Баярмаа болон шүүгч Н.Батзориг, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нар болон тус шүүхийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч О.Баатарсүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа, Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Мөнхсайхан, шүүгч Б.Уранзаяа, А.Энхбаатар, нар удирдан явуулж, дээрх сэдвийн хүрээнд хүүхдүүдэд хүний эрх болон хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үе тэнгийн дээрэлхэлт цахим орчин дахь дарамтаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, хууль зүйн хариуцлага болон зөв хандлагыг төлөвшүүлэх, хүүхдүүд өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэгтэй болгох агуулгын хүрээнд зохион байгууллаа.












