ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА
1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүхийн тогтолцоог анхан шатны буюу сум, сум дундын, дүүргийн шүүх; давж заалдах, хяналтын шатны буюу аймаг, нийслэлийн шүүх; давж заалдах, хяналтын шатны буюу Улсын Дээд шүүх гэж өөрчилж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг бий болгож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьсан ба 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Шүүх байгуулах тухай хууль”-ийг баталж “Хэнтий аймаг дахь Сум дундын шүүх” нэртэйгээр орчин цагийн шүүхийн үүдээ нээсэн бөгөөд өнөөгийн байдлаар
Ерөнхий шүүгч: А.Мөнхсайхан
Шүүгч: Б.Уранзаяа
Шүүгч: А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажлыг тасралтгүй, хэвийн явуулж байна