Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, М.Мөнхдаваа, Шүүхийн барилга ашиглалтын албаны дарга Ц.Цэдэндамба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд болон шүүхийн Тамгын газарт ажиллалаа.
Ажлын хэсэг Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Мөн Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтнуудтай санал солилцох уулзалтыг тус тусад нь зохион байгуулж, шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, техник тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцлага зохион байгуулж, санал хүсэлттэй танилцлаа.






