Search

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМАНД АЖИЛЛАВ.

Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх болон Эвлэрүүлэн зуучлал нь 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөдэлгэр суманд ажиллалаа.

Сум дундын анхан шатны шүүх нь нийт 12 иргэний хэрэгт ажиллагаа хийж, үүнээс 6 иргэний хэргийн оролцогчтой уулзаж нэхэмжлэлийн хувийг гардуулан тайлбар авч, 1 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн оршин суух хаягтаа байхгүй хариуцагчийн албан тодорхойлолтыг багийн засаг даргаар гаргуулсан болно.

Тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж Хоршоо хөгжүүлэх сангаас гаргасан өргөдлийн дагуу ажиллаж 2 өргөдөлд ажиллагаа хийж гэрээ байгуулав. Гэр бүлийн маргаантай талуудтай уулзалт хийж, иргэнээс нэг өргөдөл хүлээн авч ажиллав.

ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМАНД АЖИЛЛАВ.