Хэнтий аймаг дахь Сум дундын шүүх болон Эвлэрүүлэн зуучлал нь 2026 оны 3 дугаар сарын 03, 19-ний өдрүүдэд тус суманд ажиллалаа.
Сум дундын шүүх нь нийт 26 иргэний хэрэгт ажиллагаа хийж, үүнээс 13 иргэний хэргийн оролцогчтой уулзаж нэхэмжлэлийн хувийг гардуулан тайлбар авсан. Мөн оршин суух хаягтаа байхгүй хариуцагчийн албан тодорхойлолтыг багийн засаг даргаар гаргуулсан болно.
Тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж аж ахуй нэгжээс гаргасан өргөдлийн дагуу ажиллаж нийт 44 өргөдөлд ажиллагаа хийснээс 32 маргааныг амжилттай шийдвэрлэлээ.




