ШҮҮХЭД БАЯРЛАЛАА №1
2025.12.10
Хэнтий аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргах үйлчилгээг авахад нийт үйл явц ил тод, ойлгомжтой, иргэдэд ээлтэйгээр зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Тус шүүхийн үйлчилгээний танхимд иргэд өөрсдөө нэхэмжлэлээ бичих боломжтой компьютерын буланг бүрдүүлсэн байсан нь мэдээлэл бөглөж, баримтаа бүрдүүлэх үйл явцыг мэдэгдэхүйц хөнгөвчилж байлаа.
Ажилтнуудын зүгээс шаардлагатай мэдээллийг тодорхой, шуурхай хэлж өгч, үйлчлүүлэгчдэд чиглэсэн соёлтой хандсан нь ажил хөөцөлдөхөд бодит дэмжлэг болсон юм. Иргэдэд хүртээмжтэй, хялбаршуулсан үйлчилгээг нэвтрүүлж ажиллаж буй Хэнтий аймгийн шүүхийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Иргэн Э.Хурцбаатар


