Search

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДУУСВАЛ АЖИЛ ОЛГОГЧ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЭРХТЭЙ.

Шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, 2025-11-13 321/ШШ2025/00768
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №3, 2025-11-25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч ………….. Н.Э-т /Төрийн байгууллагад/ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэмээн маргасан.
Нэхэмжлэгч Д.Э нь өндөр насны тэтгэвэрт гарсан хэдий ч хариуцагч байгууллага түүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох ажил албан тушаалд томилон ажиллуулж байсан бөгөөд нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тул ажил олгогч гэрээг сунгах үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан үзнэ хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон мэтгэлцсэн.
Шүүхээс нэхэмжлэгч Б.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажилтан нэг ажил албан тушаалд тасралтгүй 2 жилээс дээш ажиллаагүйгээс гадна ажил олгогч тухайн ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь түүний эрх хэмжээний асуудал, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа