Шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, 2025-11-13 321/ШШ2025/00766
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №4, 2025-11-25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ……….. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч С.Б нь би уг зээлийг авч хэрэглээгүй, миний таньдаг хүн миний эрхийг ашиглаж зээл авсан учраас тэр хүнээс шаард, би төлөхгүй маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь дээрх тайлбарыг гаргаж маргасан боловч шүүх хуралдаанд хариуцагч өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад шилжүүлсэн, нэгэнт уг эрхээ шилжүүлсэн нь миний буруу, зээл авсан хүнээс би өөрөө тусдаа шаардая хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхээс хариуцагч Б.Б нь уг зээлийг аваагүй гэх боловч өөрийнхөө цахим зээл авах эрхийг бусдад алдаж ашиглуулсан нь зээлийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэсэн болно.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа
