Search

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШИНЖЭЭЧИД ХҮЧИНГҮЙ БОЛСОН ХУУЛЬД ЗААСАН ЭРХ ҮҮРГИЙГ ТАЙЛБАРЛАН ӨГСӨН НЬ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО

ШИНЖЭЭЧИД ХҮЧИНГҮЙ БОЛСОН ХУУЛЬД ЗААСАН ЭРХ ҮҮРГИЙГ ТАЙЛБАРЛАН ӨГСӨН НЬ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
Шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, 2025-10-20 321/ШШ2025/00686
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №1, 2025-10-20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно
Нэхэмжлэгч Х.Г хариуцагч Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ШШГГ Хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон хэмээн маргасан.
Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд шинжээчид хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн байх тул шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээ хийсэн шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй нь тухайн дүгнэлт гаргаж буй шинжээч хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцаагүй, уг дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн.
Иймд шүүхээс хариуцагч байгууллага шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүй гэж дүгнэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/211106?daterange=2025-01-01%20-%202025-11-04&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа