Search

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ
УГ МАРГААНД ЭРХ АШИГ НЬ ХӨНДӨГДСӨН ИРГЭНИЙГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭР ТАТНА
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх
Процессийн тоймын дугаар, огноо: №1, 2025-11-03
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газар нь иргэн Г.Х-ийн эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй 3 хүүхдийн эцэг Г.Б нь бусад орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байх тул шүүхээс эцгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан болно.
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа