Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулсан “ИРГЭДИЙН ӨДӨР” нээлттэй өдөрлөгт Хэнтий аймаг дахь шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Тус өдөрлөгийн үеэр шүүхийн тогтолцоо, шүүхэд хандах эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар 25 аж ахуйн нэгж, 30 гаруй иргэнд мэдээ мэдээлэл, гарын авлага, тараах материалыг өгч, 2 нэхэмжлэл хүлээж авч, 18 иргэнээс сэтгэл ханамжийн асуумж судалгааг авч ажиллав.