Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн шүүхэд ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад шүүгч, ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, ахмад үеэ хүндэтгэе арга хэмжээ зохион байгуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Н.Лхагвадорж, Б.Дэнсмаа, шүүгчээр ажиллаж байсан Б.Сүхгомбо, С.Цэрэндолгор, ахмад ажилтан Б.Дулмаа, н.Ганбаатар, Ё.Бадамханд нар оролцов.
Тус арга хэмжээний үеэр шүүхийн ахмад ажилтан Б.Дулмаа, Ё.Бадамханд нарыг алдаршуулж, ажиллаж байх үеийн ажлын туршлагаа хуваалцаж дурсамж, уулзалт зохион байгууллаа.
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР