Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Батноров, Норовлин, Дадал, Баян-Адарга, Биндэр, Батширээт сумдуудад 2025 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд нүүдэллэн ажиллалаа.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тухайн харьяаллын сумдуудад оршин суудаг хэргийн оролцогчдод холбогдох 42 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар авч, алслагдсан сумдын иргэд олон нийтэд шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж гарын авлагаар хангаж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
Мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэг 5 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан байна.
#Хэнтий_аймгийн_Шүүхийн_тамгын_газар