ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2023-07-17    |   124

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар зарлигаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Э.Хосбаярын "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Шүүгч Э.Хосбаяр Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнэ нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч Э.Хосбаярын намтарыг товч танилцуулж, Монгол Улсын ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар зарлигийн дагуу шүүгчийн тангарагийг өргүүллээ.

Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаанд Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн  Шүүгч, шүүхийн захиргааны хамт олон болон Хэнтий аймгийн прокурорын газрын төлөөлөл оролцлоо.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Э.Хосбаяртаа Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсэе.

. . .