ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАЛАА.

2023-05-11    |   78

Хэнтий аймгийг 2023 онд “Хүүхэд хөгжил, хамгааллын” жил болгон зарласантай холбоотойгоор тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хэнтий аймгийн шүүх, Хэнтий аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Архивын газар, Өмгөөллийн зөвлөлтэй хамтран гэмт хэрэг зөрчлийг бууруулах, сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллага, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах чиглэлээр Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан, Бор-Өндөр сумдад 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллалаа.

Уг ажлын хүрээнд иргэдэд шүүхийн үйл ажиллагааг, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны шүүхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийг шийдвэрлэсэн байдлыг тус тус танилцуулсан юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад “Хүүхдийн эрх” сэдвээр сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулав.

. . .