ШҮҮХ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО.

2023-01-12    |   89

Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүх, шүүхийн тамгын газар, Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагын хамтарсан уулзалт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа.

   Хамтарсан уулзалтаар шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлын чиглэлээр ажлын үр дүн, холбогдох хууль, журмын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, гарсан саналуудыг 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж, шийдвэрлэлээ.

   Уулзалтанд Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, нийтийн хэв журмын тасгийн дарга, шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, харуулын болон дэг сахиулагч цагдаа нар оролцлоо.

. . .