ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-12-10    |   69

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ёс зүйн зөвлөл"-ийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан "Ажлын байрны стресс, түүнийг даван туулах арга зам" сэдэвт сургалтыг шүүгч, ажилтнуудад зориулж ШЕЗ-ын сэтгэл зүйч Т.Энхгэрэлийг урьж зохион байгууллаа. Сургалтаар стрессээс ангижрах, стресст өртөхгүй байх талаар ойлголт өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.

. . .