“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” АЯНЫ ХҮРЭЭНД ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-09    |   101

 “Нэгдүгээрт хүүхэд” аяны хүрээнд Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газарт аялаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд “Эцэг эхийн зөвлөл”, Шүүхийн залуучуудын зөвлөлтэй хамтран төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу  шүүгч, ажилтнуудын хүүхдүүд “Миний мөрөөдөл”, “Миний хайртай тоглоом”, “Чөлөөт сэдэв”-ийн хүрээнд гар зургийн үзэсгэлэн зохион байгуулсан ба үзэсгэлэнд 20 орчим хүүхдийн бүтээл иржээ.

Мөн хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсох үүднээс “Аав, ээждээ илгээх захидал”-ын аян өрнүүлж 15 орчим хүүхдүүдийн захидал ирүүлснийг ээж, аавд нь уламжлав.

Хүүхдүүдээ Чингис хоттой танилцуулах үүднээс автобустай аялал зохион байгууллаа. Уг  ажлын хүрээнд  эцэг, эх хүүхдийн ойлголцол, тэдний хооронд ойр дотно харилцаа бий болгох, хүүхдүүдээ сонсох ойлгох, ажлын байранд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээс гадна эерэг хандлагатай болгох зэрэг ач холбогдолтой юм.

Хүүхэд бүр эрүүл байж, хүсэл мөрөөдөл бүхэн нь биелэж, хороо ертөнц хүүхдийн инээдээр цалгин бялхаж, амар амгалан аз жаргалаар дүүрэн байх болтугай.

. . .