ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-05-03    |   84

Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийнн про боно” өдөрлөгийг уламжлал ёсоор 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Эвт” худалдааны төвийн гаднах талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт МХХ-ны Хэнтий аймаг дахь салбар, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хэнтий аймгийн Шүүх, Прокурор,  Нотариат, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд оролцлоо.  

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэдэд анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэний ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, зээлийн төлбөр гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах зэрэг маргааны төрлүүдээр нэхэмжлэлийг шүүхэд хэрхэн гаргах, бүрдүүлэх бичиг баримт талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага, танилцуулга, боршур зэргийг тараан өгч ажиллаа.

 

. . .