ХЭНТИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Т.ЭНХТУЯАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021-06-08    |   79

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 136 дугаар зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсан ахмад шүүгч Т.Энхтуяаг Хэнтий аймгийн шүүхийн хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

            Т.Энхтуяа нь МУИС-ийг 1979 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Дорнод аймгийн шүүхийн орлогч дарга, дарга, Ерөнхий шүүгч, шүүгчээр тасралтгүй 36 жил ажилласан хуульч юм.

            Ажил хөдөлмөрийн гараагаа Хан Хэнтий нутгаас эхлүүлж, 1979-1983 онд Хэнтий аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгчээр, 1983-1987 онд Хэнтий аймгийн шүүхийн гишүүнээр буюу одоогийнхоор, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус ажилласан байна. Ингээд 1987 онд Дорнод аймгийн шүүхийн орлогч даргаар томилогдож, шилжин ажиллахаар явжээ.

            1993 онд батлагдсан Шүүхийн тухай хууль болон Шүүх байгуулах тухай хуулийн дагуу, шүүхийн Ерөнхий шүүгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилоход,  Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Энхтуяа томилогдсон нь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр эмэгтэй хүн томилогдсон анхны тохиолдол болсон билээ.

            Хэнтий аймгийн шүүхийн хамт олон Монгол Улсын шүүхийн салбараас төрсөн 33 дахь Гавьяат хуульч Т.Энхтуяад халуун баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулав.

 

           

. . .