Search

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Шүүхэд хэрхэн хандах вэ?

Шүүхийн мэдээлэл лавлагаа

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн

Холбоо барих утас:7570-0003-1

Ажиллах цаг: 08:30-12:30  13:30:17:30

Тухайн ажилтан шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх бөгөөд дараах үйлчилгээг үзүүлнэ.

– Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;
– Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
– Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
– Хэргийн оролцогчдын эрх, үүрэг;
– Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
– Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
– Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
– Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
– Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
– Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэл өгнө.

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно.


ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Холбоо барих утас 7570-0003-2

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн хандах вэ?

“Эвлэрүүлэн зуучлал” гэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг хэлнэ.

        Иргэний эрх зүйн маргаан болон хөдөлмөрийн эрхийн маргаан түүнчлэн, гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгон хэрэглэснээр иргэдийн хувьд ердийн журмаар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байхаас гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулагдсан эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой байдаг.

    Иргэд хоорондын маргаан голчлон төрөл садан, найз нөхөд, танилын хүрээнд үүсдэг. Тэд эрхийн харилцаанд оролцохдоо харилцан итгэлцлийн үндсэн дээр ямар нэгэн баримт бичиг үйлддэггүй. Гэтэл тохиролцоогоо зөрчиж итгэл алдсанаар үл ойлголцол бий болж эцэст нь маргаан болж эдийн засаг, эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохиролтой болдог. Энэ нь эцэсдээ бие биенийхээ дээр гарах гэсэн тэмцэл болдог. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” юм.

Эвлэрүүлэн зуучлагч түүний туслах ажилтнаас мэдээлэл, зөвлөгөө авч өргөдлөө гаргах бөгөөд зуучлагчийн туслах ажилтан Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын байр  102 тоот өрөөнд өргөдлийг хүлээн авна.

 


ШҮҮХИЙН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ

Холбоо барих утас: 99211778

Цахим шуудан: khentii_tg@shuukh.mn

Ажиллах цаг: 08:30-12:30  13:30:17:30

Шүүхийн архиваас хэрхэн үйлчилгээ  авах вэ?

– Архивын лавлагаа, хуулбар олгоно. Энэ нь баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

– Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив, бичиг хэргийн эрхлэгч олгоно.

– Албан байгууллага, аж ахуй нэгжид тендерийн тодорхойлолт олгоно.

АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ:

Шүүхийн архив

Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбарыг олгохдоо дараах бичиг баримтыг үндэслэн олгоно.

Иргэн:

  1. Иргэний хүсэлт
  2. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг
  3. Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт
  4. Өмгөөлөгч, итгэмлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан лавлагаа, хуулбар авах тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар

Байгууллага, хуулийн этгээд: 

  1. Албан бичиг
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар/
  4. Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт

 

Шүүхийн архивын үйлчилгээний хураамж

 

Д/Д Үйлчилгээний төрөл Хэмжих нэгж Хураамжийн хэмжээ
1 Шүүхээс гарсан эрх зүйн акт хуулбарлах Хуудасны нэг тал 500 төгрөг
2 Хэргийн оролцогч баримттай танилцах Хавтаст хэрэг 5000 төгрөг
3 Лавлагаа тодорхойлолт / Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, тендертэй холбоотой асуудлаар болон бусад Нэг хувь 10 000 төгрөг
4 Иргэний хэрэг бусад баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглах Хавтаст хэрэг 5000 төгрөг
5 Материал хувилж олшруулах Нэг нүүр 500 төгрөг

 

 

Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийг 100900005001 тоот дансанд тушаана.

Шүүхээс гарсан эрх зүйн актын хуулбар дээр “Хуулбар үнэн” дарж, гарын үсэг зурж огноо бичнэ. Харин эрх зүйн актаас бусад нотлох баримт бусад хуулбар дээр хэргийн оролцогчийн хүсэлтээр архив бичиг хэргийн эрхлэгч “ХУУЛБАРЛАВ” тэмдэг дарж, гарын үсэг зурна.

Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.

  1. Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авахыг,
  2. Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж авах, урт тастах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх,
  3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах зэргийг хориглоно.

 

Хавтаст хэргээс эрх зүйн акт, нотлох баримт мөн хэрэгт хавсаргасан

баримт хуулбарлан авахад анхаарах зүйлс:

 

  • Тухайн хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан олгох тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд танилцуулан “Баталгааны хуудас”-ыг бөглүүлж, хуулбарыг олгоно.
  • Үйлчлүүлэгч нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай,тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжууд, Шүүхийн архивын ажиллах журам, Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журмыг тус тус дагаж мөрдөнө.
  • Архивын баримтыг урж гэмтээх, засварлах, тэдгээрээс зөвшөөрөлгүй флаш, зөөврийн хард диск ашиглан буулгаж авах, хуулбарлах, хулгайлах, бусдад дамжуулах, архивын байрнаас авч гарах, баримтыг ил задгай орхин явах, өөр зорилгоор ашиглах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих хариуцлагыг хүлээнэ.