ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

/ШҮҮХ  ХУРАЛДААНЫ ТОЙМ/

/2020.02.03-2020.02.07/

 

/2020 оны 02 сарын 03-ны өдрийн Даваа гараг/

 

  1. Шүүгдэгч Х.Балгансүрэнд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт  заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Э.Одхүү

Улсын яллагч: Ж.Батбаатар

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгч Х.Балгансүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 эил 3 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

 

/2020 оны 02 сарын 04-ний өдрийн Мягмар гараг/

 

  1. Шүүгдэгч Г.Улаанхүүд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Ц.Мөнхтулга

Улсын яллагч: Ж.Батбаатар

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгчийг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

/2020 оны 02 сарын 05-ны өдрийн Лхагва гараг/

 

 

  1. Шүүгдэгч Г.Сүхмандалд холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Э.Одхүү

Улсын яллагч: М.Гэрэлмандах

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

 

/2020 оны 02 сарын 06-ны өдрийн Пүрэв гараг/

 

 

  1. Шүүгдэгч Н.Сансарт холбогдох Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Э.Одхүү

Улсын яллагч: Б.Бямбасүрэн

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгчийг болгоомжгүй үйлдлийн улмаас 2 хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

 

 

  1. Шүүгдэгч Б.Баатархүү, Ц.Ёндонпил нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Д.Ганзориг

Улсын яллагч: Б.Бямбасүрэн

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгч Б.Баатархүү, Ц.Ёндонпил нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Баатархүүг 1 200 000 төгрөгөөр, Ц.Ёндонпилийг 800 000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсэн.