ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

/ШҮҮХ  ХУРАЛДААНЫ ТОЙМ/

/2020.01.27-2020.01.31/

 

/2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Даваа гараг/

 

1. Шүүгдэгч Г.Энхсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хэрэг

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Д.Ганзориг

Улсын яллагч: Ж.Батбаатар

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

 

/2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн Пүрэв гараг/

 

  1. Шүүгдэгч Б.Эрдэнэбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Э.Одхүү

Улсын яллагч: Ж.Батбаатар

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

  1. Шүүгдэгч Г.Баасанжавд холбогдох Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Э.Одхүү

Улсын яллагч: М.Гэрэлбадрах

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгч Г.Баасанжавыг итгэмжлэн хариуцсан бусдын хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэссэн.

 

  1. Шүүгдэгч П.Мөнх-Учралд холбогдох Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Ц.Мөнхтулга

Улсын яллагч: Ж.Батбаатар

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгч П.Мөнх-Учралыг бусдын алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,   600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

 

 

  1. Шүүгдэгч Н.Цогбаярт  холбогдох Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Ц.Мөнхтулга

Улсын яллагч: Б.Бямбасүрэн

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгч Н.Цогтбаярыг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнссэн.

/2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баасан гараг/

 

 

  1. Шүүгдэгч Г.Мөнхзулд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Э.Одхүү

Улсын яллагч: Ж.Батбаатар

ШХНБД: Г.Отгонзаяа

Шийдсэн байдал: Шүүгдэгчийг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.