ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2020 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Нэг: Удирдлага зохион байгуулалтын ажлын талаар:

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 3 шүүгчийн орон тоотой ажилласан бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнийг 17 удаа хуралдуулж, хэрэг хуваарилах журамд өөрчлөлт оруулах, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгах, шүүгч томилох, шүүгчид чөлөө олгох зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэсэн бөгөөд ерөнхий шүүгчийн захирамж 141, шүүгчийн захирамж 22, шүүхийн тогтоол 14, эрүү, иргэн, зөрчлийн хэрэгт нийт 102 магадлал, албан бичиг 155 зэрэг эрхийн актууд ёсчлогдон гарч зохих оролцогчдод хүргэгджээ.

 

Хоёр: Шүүн таслах ажиллагааны талаар:

2020 онд эрүүгийн 60 хэрэг хүлээн авснаас 57 хэргийг хянан шийдвэрлэж, 3 хэргийн оролцогчид давж заалдах гомдлоосоо татгалзсанаар буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд 2020 онд эрүүгийн хэргийн үлдэгдэлгүй байна. 

Зөрчлийн 18 хэрэг, хянан магадлангийн 1 материал хүлээн авснаас зөрчлийн 17 хэргийг хянан шийдвэрлэж зөрчлийн 1 хэрэг, хянан магадлангийн 1  материалын үлдэгдэлтэй байна. 

Иргэний 31 хэрэг хүлээн авснаас 28 хэргийг шийдвэрлэж, 1 хэргийг өөр шүүхэд шилжүүлж, 2 хэргийн үлдэгдэлтэй гарчээ. 

Эрүүгийн 57 хэрэг хянан шийдвэрлэснээс 22 нь буюу 38.5 хувь нь ялтан болон шүүгдэгчийн, 3 буюу 5.2 нь хохирогчийн, 15 буюу 26.3 хувь нь хэргийн оролцогчийн өмгөөлөгчийн, 17 буюу 29.8 хувь нь прокурорын эсэргүүцэл, дүгнэлтээр хянан хэлэлцэгдсэн байна.

Анхан шатны шүүхийн эрүүгийн 57 хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдсанаас  

- 25 тогтоол, захирамж буюу 43.8 хувь нь хэвээр,

- 13 тогтоол, захирамж буюу 22.8 хувь нь өөрчлөгдөж,

- 19 тогтоол, захирамж буюу 33.3 хувь нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 1 хэрэг хянагдаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Өөрчлөгдөж, хүчингүй болсон 32 тогтоол шийдвэр байгаа бөгөөд энэ нь нийт хянагдсан тогтоол шийдвэрийн 56.1 хувийг эзэлж байна. 

Анхан шатны шүүхийн иргэний 28 хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдсаны

- 6 шийдвэр буюу 21.4 хувь нь хэвээр,

- 9 шийдвэр буюу 32.1 хувь нь өөрчлөгдөж,

- 13 шийдвэр буюу 46.4 хувь нь хүчингүй болсон байна.

Өөрчлөгдөж, хүчингүй болсон 22 шийдвэр байгаа бөгөөд энэ нь нийт хянагдсан шийдвэрийн 78.5 хувийг эзэлж байна.

Анхан шатны шүүхийн зөрчлийн 17 хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдсаны

- 9 шийтгэвэр буюу 52.9 хувь нь хэвээр,

- 5 шийтгэвэр буюу 29.4 хувь нь өөрчлөгдөж,

- 3 шийтгэвэр буюу 17.6 хувь нь хүчингүй болсон байна.

Өөрчлөгдөж, хүчингүй болсон 8 шийтгэв байгаа бөгөөд энэ нь нийт хянагдсан шийдвэрийн 47.05 хувийг эзэлж байна.

 

Анхан шатны шүүхээс хянагдсан тогтоол, шийдвэрийн чанарын байдлыг графикаар үзүүлбэл:

 

Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн тогтоол, захирамж өөрчлөгдөж, хүчингүй болсон үндэслэл:

Д/д

Утга

2019

2020

1

Хянан шийдвэрлэсэн хэрэг

53

57

2

Тогтоолыг хэвээр үлдээсэн

23

25

3

Тогтоолд өөрчлөлт оруулсан

11

13

4

Тогтоолыг хүчингүй болгосон

18

18

5

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан

1

1

 

Давж заалдах шатны шүүх 2020 онд  эрүүгийн 57хэргийг хянан шийдвэрлэсэн нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 7.01 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс анхан шатны шүүхийн тогтоол, захирамжийг хэвээр үлдээсэн үзүүлэлт өмнөх оныхоос 8 хувиар өссөн, тогтоол, захирамжид өөрчлөлт оруулсан үзүүлэлт өмнөх оныхоос 15.3 хувиар өссөн, тогтоол, захирамжийг хүчингүй болгосон үзүүлэлт өсөлт, бууралтгүй байна.

 

Анхан шатны шүүхийн тогтоол, захирамжид өөрчлөлт оруулсан үндэслэл

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй

         2

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн

         4

Зүйлчлэл өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлсэн

         4

ЭХХШТХ-ийг ноцтой зөрчсөн

          0

 

Анхан шатны шүүхийн тогтоол, захирамжийг хүчингүй болгосон

Тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй

                  6

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн

                  2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн

                11

 

Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэр өөрчлөгдөж, хүчингүй болсон үндэслэл:

Д/д

Утга

2019

2020

1

Хянан шийдвэрлэсэн хэрэг

25

28

2

Шийдвэрийг  хэвээр үлдээсэн

9

6

3

Шийдвэрт өөрчлөлт оруулсан

6

9

4

Шийдвэрийг хүчингүй болгосон

10

13

5

Давж заалдах гомдол эсэргүүцлээсээ татгалзсан

0

 

0

 

6

Үлдэгдэл хэрэг

0

2

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 онд нийт 28 иргэний хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2019 онд шийдвэрлэсэн иргэний хэргээс 10.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн үзүүлэлт өмнөх оныхоос 33.3 хувиар буурсан, шийдвэрт өөрчлөлт оруулсан үзүүлэлт 33.3 хувиар өссөн, шийдвэрийг хүчингүй болгосон үзүүлэлт 23.7 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Нийт шийдвэрлэсэн иргэний хэрэг урьд оны мөн үеийнхээс 3 хэргээр буюу 10.7 хувиар өссөн байна. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэл

шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож,

бусад хэсгийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн

                 8

шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон

                 3

                      

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн

            3

хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн

            2

ИХШХШТХ-ийн 168.2-т зааснаар шийдвэрлэсэн

            2

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн

            1

 

 

Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй

            3

2020 онд Сүхбаатар аймагт томилолтоор ажиллахдаа, ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэнсмаа эрүүгийн 1, иргэний 1, шүүгч Б.Сүхгомбо эрүүгийн 2, шүүгч Я.Алтаннавч иргэний 1, нийт 5 хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцжээ. 

2020 онд давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн ажлын ачааллыг авч үзвэл нэг шүүгч жилдээ дунджаар 34 хэрэг шийдвэрлэсэн байна.

Тус шүүх нь 2020 онд эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажлын чанарыг сайжруулах зорилт тавьж ажилласан бөгөөд эрүүгийн 13, иргэний 7, нийт 20 хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн байна. Хяналтын шатны шүүхэд хянагдсан 20 хэргийн 10 магадлал хэвээр, 5 магадлал өөрчлөгдөж, 5 магадлал хүчингүй болсон байна. өөрчлөгдөж, хүчингүй болсон магадлалыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1-ээр буюу 9.09 хувиар буурсан байна.   

Давж заалдах шатны шүүх тайлангийн хугацаанд эрүүгийн шүүх хуралдааныг 26, иргэний шүүх хуралдааныг 19,  зөрчлийн материалыг 13 өдөр, нийт 58 өдрийн 102 удаагийн шүүх хуралдааныг хийсэн байх бөгөөд онлайн шүүх хуралдааныг 34 удаа хийсэн байна.

Тус шүүх нь иргэний 28, эрүүгийн 57, зөрчлийн 17 магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд албажуулж, байгууллагын цахим санд болон Монгол улсын Шүүхийн цахим санд байршуулж, хэргийн оролцогчдод хүргэж ажиллажээ.

Гурав: Бусад ажлын талаар:

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилчид нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулаагүй бөгөөд дээд шатны байгууллагаас хуулийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт, арга хэмжээнд тухай бүр оролцсон болно.  

- 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2019 оны шүүн таслах ажиллагааны мэдээллийг өгч Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

- 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр тус шүүхийн шүүгчид “Гэрч, хохирогчийг хамгаалах” тухай сургалтад хамрагдлаа.

- 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар Шүүхийн тухай хуулийн төсөлд оруулах саналын талаар хэлэлцэж, шүүгч нарын саналыг нэгтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

- Эрүүл мэндийн газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Солонгоо “Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын өвчлөлийн байдал” сэдэвт сургалтыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн байранд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэнсмаа, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нар хамрагдлаа.

- Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дадлыг бий болгох зорилгоор Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Иргэний эрх зүйн бодлого бодох, хууль хэрэглэх" уралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Алтансувд дэд байранд шалгарлаа.

- (COVID-19) коронавируст цар тахлын үед Монголын ирээдүй болсон бяцхан үрст зориулан “ЛАНТУУ ХҮҮГИЙН БОГЦ ХЭНТИЙ АЙМАГТ” аянд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, ажилчид хамрагдаж 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хандивын зүйлсийг гардуулан өглөө.

-  “COVID-19” халдвараас иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах ажилд хүчин зүтгэж эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад зориулан Улсын Онцгой комисс, Хэнтий аймгийн Онцгой комисст, Г.Гантогос охины эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй "9999+1=10000" аянд тус шүүхийн шүүгч ажилчид хандив өглөө.

 - Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нь шүүхийн байгууллагад тасралтгүй 36 дахь жилдээ, шүүгчээр 34 жил ажиллаж байгаа ахмад тэргүүний шүүгчдийн нэг бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр түүний марк, чихрийн цаас, ил захидал, чүдэнзний хайрцгийн наалт зэрэг цуглуулгын үзэсгэлэнтэй танилцлаа. 

- Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид  Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэн, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем болон “Иргэн-2014” нэгдсэн системийн хөгжүүлэлт, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан www.legalinfo.mn болон Монгол улсын Шүүхийн цахим сан www.shuukh.mn цахим хуудаснуудын шинэчлэлтэд тус тус санал өгч ажиллажээ.

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхдөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймаг дахь шүүхүүд, шүүхийн тамгын газарт ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дэнсмаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, шүүгч Б.Сүхгомбо Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдгээр тус тус шагнагдлаа.

- “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалтын онцлог, Монгол улсын хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн тухай хууль болон олон улсын жишиг хуулиудын харьцуулалт” сэдэвт сургалт 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтад Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Алтаннавч хамрагдлаа.

- Иргэний эрх зүй-2020 буюу “Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх ба иргэний хуулийн хэрэглээ” зүүн бүсийн сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймагт зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамрагдсан байна.

- Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нь өндөр насны тэтгэвэр авах насанд хүрч Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаартай зарлигаар шүүгчийн албан тушаалаас  чөлөөлөгдсөн бөгөөд тус шүүх, Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газартай хамтран “Шүүгч нарын хүндэтгэлийн зөвлөгөөнийг зохион байгуулж, шүүгч Б.Сүхгомбод хүндэтгэл үзүүллээ. 

- “Үндсэн хууль ба хүний эрх”, “Орон нутгийн бүсчилсэн” сургалтад Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэнсмаа, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нар хамрагдлаа. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шүүхийн байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй байгаа тул “Үндсэн хууль ба хүний эрх”, “Орон нутгийн бүсчилсэн” сургалтын сэдвүүдийг шүүгч нарын компьютерт файлаар суулгаж судлуулж сургалтад хамруулсан бөгөөд шүүгч тус бүрээр “үнэлгээний хуудас” бөглүүлж сургалтын үр дүнг дүгнэж, сургалтад хамрагдсан шүүгч нарын ирц болон үнэлгээний хуудсыг хүргүүлж ажиллалаа.

- Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “зорих эрхийг хязгаарлах ял”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжихтэй олбогдуулан цахим гав, программ, тенхик хангамжийг танилцуулах онлайнаар болон танхимын сургалтадХэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дэнсмаа, шүүгчийн туслах Б.Алтансувд нар хамрагдлаа.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2021 онд эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажлын чанарт ахиц гаргах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах үйл ажиллагааны хүрээнд явагдсан дээрх ажлуудыг амжилттай зохион байгуулахад Шүүхийн тамгын газраас тал бүрээр дэмжиж, хамтран ажиллаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.