ХЭНТИЙ АЙМГИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮГЧИД, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТНУУД ХАНДИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГДЛЭЭ.

"Хан Хэнтийн хөгжил" НҮТББ-ын ирүүлсэн хүсэлтийн дагуу Г.Гантогос охины эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй "9999+1=10000" аянд Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүгчид болон шүүхийн тамгын газрын ажилтнууд нэгдэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаа.