Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшлийг улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойлгомжтой, хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульчдын материалыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Нэг. Зорилго

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад оршино.

  

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Хууль зүйн дээд боловсролтой;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
    • Ял шийтгүүлж байгаагүй;
    • Шударга зан чанар, өндөр ёс зүйтэй;
    • Шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.

 

Гурав. Бүртгэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульчдын материалыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Материалаа ирүүлэхдээ өөрийн биеэр авч ирэх ба хөдөө орон нутгаас шуудангаар явуулж болно. Шуудангаар явуулахдаа баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн, материал хүлээн авах сүүлийн хугацаанд багтааж хүлээн авах газарт ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх шаардлагатай.

           

Дөрөв. Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (3х4)
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  • Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөсөн хуудас (2012 он);
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт (Ажлын байрны тодорхойлолт эсвэл Нийгмийн даатгалын дэвтэр); 

 

Тав. Материал ирүүлэх хаяг

Нэр дэвшүүлэхийг хүссэн хуульчид Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд тогтоосон хугацааны дотор материалаа ирүүлсэн байна. Жич: Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд гэж хаяглан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, 1 давхар, 104 тоот, мэдээлэл лавлагааны ажилтанд ирүүлнэ.

 Шуудангийн хаяг: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-21/12/38

           

Зургаа. Шаардлага хангасан нэр дэвшигчдийг зарлах

2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шаардлага хангасан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг Монголын Хуульчдын холбооны цахим хуудас (https://jurists.gov.mn/), Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар (http://www.judcouncil.mn/) албан ёсоор зарлах болно.

           

Долоо. Сонгон шалгаруулалт явуулах

2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшигч нэг бүрээр хэлэлцэж, сонгон шалгаруулалт явуулна. Уг сонгон шалгаруулалтанд нэр дэвшигчид хүрэлцэн ирсэн байна.

 

Монголын Хуульчдын холбооны

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

Шүүхийн шийдвэрийн цахим сан


 

 

 

 

ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН НЭГДСЭН САН